МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

Бусан

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

Консулын тойрог гэж консулын байгууллагад консулын чиг үүрэг гүйцэтгэхэд нь зориулан тогтоосон газар нутгийг хэлдэг.

Тодруулбал КГ нь эдгээр муж, хотуудад үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд үүнээс халих боломжгүй болно.

Муж:
Өмнөд Чөлла
Хойд Кенсан
Кванжу
Үлсан

Хот:    
Пусан хот,
Тэгү хот,
Гуанжү хот,
Улсан хот.  

 

Address: Consulate of Mongolia in Busan, Republic of Korea 99 Centum dong-ro, Haeundae-gu, Byoksan 1410 number, Republic of Korea

부산광역시   해운대구 센텀동로 99 14층 1410호

Утас: 051-465-9996,

факс: 051-465-9997

Цахим шуудан:  busan@mfa.gov.mn

Цахим хуудас: www.busan.consul.mn 

Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-13:00 14:00-18:00
Цайны завсарлага: 13.00-14.00

Бямба, Ням болон Монгол улсын тэмдэглэлт баярын өдрүүдэд
Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу амарна.

НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДӨР
Консулын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараахь нийтээр амрах баярын өдрүүдэд тогтмол амрах болно.
1. Шинэ жил: нэгдүгээр сарын 1
2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2
3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8
4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1
5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11,12,13
6. Улс тунхагласны баяр: арван нэгдүгээр сарын 26.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болдог бөгөөд Засгийн газраас ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шийдвэрийг Консулын газар дагаж ажиллах болохыг үүгээр Та бүхэнд уламжилж байна.