Энэ долоо хоногт "Ханун" хар салхи Өмнөд Солонгосын өмнөд эрэгт хүрч, Хойд Солонгос руу чиглэн нийт нутгийг хамарсан аадар бороо оруулах төлөвтэй байна гэж цаг уурын агентлаг мягмар гарагт мэдэгдэв.
Хар салхи баасан гарагийн үүрээр Өмнөд Солонгосын нутгаар дайрч 9 цаг орчимд Хойд Солонгосын нийслэл Пхеньянаас зүүн хойд зүгт 70 км-т хүрч магадгүй гэж тус агентлаг уламжиллаа.
Үүний зэрэгцээ, Засгийн газрын Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штаб 17:00 цагийн байдлаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшинг нэг шат ахиулж, 2-оос 3-ын дээд төвшинд хүргэсэн байна.
Нийслэлд 80 мм-ээс 120 мм хүртэл бороо орох бол өмнөд болон хойд Жоолла муж, Чежү арал болон зүүн доод эргийн нутгаар 200 мм хүртэл бороо орох төлөвтэй байна.
Бусад нутгаар 200 мм-ээс бага бороо орох төлөвтэй байна.