8 сарын 25-аас 27-ны өдрүүдэд “Солонгосын соёлын өдрүүд-2023” зохион байгуулна

2023-08-15 12:07

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны 8 дугаар сарын 25-27-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд:

  • Хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг
  • Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль
  • “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзжщэсгэлэн болон бусад арга хэмжээнүүдээс бүрдэх бөгөөд урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдана.

Мөн тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулах болно.

  • Монгол, Солонгос дуучдын хамтарсан үзүүлбэр
  • Солонгос дуунд дуртай үзэгчидтэйгээ хамт оролцох “OPEN MIC”, Солонгосын талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдана.

Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээнд Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан Солонгосын бүтээгдэхүүнүүдийг дэлгэж, танилцуулах юм.

Солонгосын соёлтой танилцах боломжийг олгох “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх