Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.
Энэхүү хугацаа зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм.
Үүнийг цаашид сунгаж, долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлүүлэх урьдчилсан чигтэй байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлэв.
Гэхдээ энэ нь албан ёсны шийдвэр биш гэдгийг тодотгосон юм.
Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна.
Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан.
7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан.