Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирсэн. Тэднээс таван сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан талаар мэдээлсэн.