80 гаруй насны ахмад жүжигчин 20 гаруй насны охидыг хүчээр үнсэж бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр гурван жилийн хорих ял авчээ.
Тодруулбал,БНСУ-ын урлагийн салбарын ахлах ажилтан Сонг 20 гаруй насны охин А-г хүчээр үнсэж, хүчирхийлсэн. Ингэхдээ эсэргүүцэл үзүүлж байхад нь хэд хэдэн удаа үнсэж “чи оюутан шиг харагдахгүй байна. Царайлаг бас хөөрхөн юм. Хувцсаа битгий өмсөөд бай” хэмээн хүчирхийлсэн нь мөрдлөгийн явцад тогтоогджээ. Иймд эл хэрэгтний насыг харгалзахгүй гурван жилийн хорих ял оноосон байна. Мөн хэрэгтэн Сонгийн бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас хохирогч хэд хэдэн удаа өөрийгөө хорлохыг завдсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Ноён Сонг тайзны урлагийн салбарт ахлах анги бөгөөд 2000-2003 онд хохирогчийн суралцдаг сургуулийн театрын тайзны найруулагчаар ажиллаж байсан. Дараа нь сургуулийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлыг хариуцах албан тушаалд томилогдон ажиллаж байсан ч энэ явдлаас болж халагдсан байна.