2023 оны 11-р сарын 04-ний өдөр Хүүхдийн ордонд Солонгосын хойгийн энхтайван, нэгдэл дууны тэмцээн 8 жилдээ амжилттай зохион байгууллагдлаа. Тус тэмцээнд нийт 19 багийн 250 гаруй хүн оролцож жилээс жилд ач холбогдол болон цар хүрээ нь өргөжин тэлсээр байна. Тус тэмцээнийг Ардчилсан энхтайван нэгдлийн зөвлөлийн Зүүн өмнөд Азийн хойд бүсийн салбар зөвлөлийн Монгол дахь салбараас зохион байгуулсан бөгөөд Дэмжигч байгууллагаар БНСУ-ын Элчин сайдын яам, Солонгос иргэдийн нийгэмлэг, Солонгосын бизнес эрхлэгчдийн нийгэмлэг тус тус оролцжээ. БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ким Жун Гү Солонгосын хойгийн Энхтайван нэгдлийн тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүд болон хөгжөөн дэмжихээр ирсэн хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд тус үйл ажиллагааг зохион байгуулсан дэмжиж хамтран ажилласан бүх хүн албан байгууллагуудад дахин дахин баяр хүргэлээ.
Элчин сайд Ким Жун Гү: "Элчин сайдаар томилогдон ирэхээс өмнө Хүүхдийн ордонд 20 гаруй удаа зочилж байсан түүхтэй. Тэгэхдээ өнөөдөр энд тоглогдож буй дуу эгшигүүд миний сэтгэл зүрхэнд үүрд хадгаладахаар утга төгөлдөр байна хэмээн хэлэхэд таатай байна. Энд суугаа та бүхэн алс хол байгаа хэдий ч солонгосын хойгийн энхтайван нэгдлийг сэтгэл дотроо нээн хүсэн мөрөөдөх үед манай 2 орны харилцаа улам өргөжин тэлэх болно" хэмээлээ.
Тус тэмцээний 3-р байрын шагналыг Номын ёс сургууль, 164 цэцэрлэг, Монгол Оюу баг тус бүр эзэлсэн бол дэд байрыг Нийслэлийн 7-р сургуулийн оролцогч төрсөн нутгийн хавар дуугаар, Нийслэлийн Хүрээ дунд сургуулийн баг Кёнбуггүн Тарён дуугаар, тэргүүн байрыг Нийслэлийн 68-р цэцэрлэгийн баг, гранпри шагналыг Нийслэлийн 18-р сургуулийн баг тус тус эзэлжээ.