БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Таеквондогийн Холбооноос жил бүр Таеквондогийн спортыг сурталчилах, Монгол улсад олимпын таеквондогийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад таеквондогийн спортоор хичээллэх ач тусыг таниулах, Баг тамирчдын ур чадварыг дээшлүүлж, харилцан туршлага солилцох зорилготойгоор "Элчин сайдын нэрэмжит таеквондогийн цомын тэмцээн"-ийг энэ жил 14 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 21 аймгаас 37 клубын 500 гаруй тамирчид оролцсон бөгөөд A, B, C төрлөөр 10-15 нас, 12-12 насны ангиллаар зохион байгууллаа.
Улаанбаатар хотноо наймдугаар сард зохион байгуулагдсан Зүүн Азийн Залуучуудын спортын тэмцээний таэквондогийн төрөлд монголын багаас дөрвөн тамирчин хүрэл медаль хүртэж, Ханжоугийн Азийн тэмцээнээс хоёр тамирчин медаль хүрсэн.
Мөн есдүгээр сард Мексик хотод зохион байгуулагдсан Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таэквондогийн аварга шалгаруулах аравдугаар тэмцээнд хоёр тамирчин медаль хүртсэн зэргээр өндөр амжилт үзүүлсэн байна.
Тус “Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн цомын тэмцээнд
АЛТАН МЕДАЛЬ:
1.С.Энхжин (8-р сургууль 4а)
2.Т.Ирмүүн (14-р сургууль 4а)
3.Б.Мөнхсүлд (5-р сургууль 4б)
МӨНГӨН МЕДАЛЬ:
1.Б.Үжин (1-р сургууль 3г)
2.Г.Зулзаяа (4-р сургууль 5г)
3.С.Цэцээхэн (Гэгээн билиг 3а)
4.Э.Амирлан (19-р сургууль 5а)
ХҮРЭЛ МЕДАЛЬ:
Г.Адьяацэрэн (Уран эгшиг 3а)
Г.Нарансолонго (19-р сургууль 6б)
Г.Эрхэтгүн (4-р сургууль 4е)
Г.Анар (1-р сургууль 5б)
Өсөх Ирээдүйтэй тамирчин:
Б.Алёна (16-р сургууль 5а) тус тус шалгарчээ.