Өмнөд Солонгосын "Korean Air" компанийн нислэгийн үеэр онгоцны яаралтай тусламжийн хаалгыг онгойлгохыг завдсан эмэгтэйг саатуулжээ.
Тодруулбал, өчигдөр орой Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд газардсан Нью-Йоркоос Инчон руу нисэж байсан онгоцны хаалгыг хүчээр онгойлгохыг завдсан эмэгтэйг БНСУ-ын цагдаагийн байгууллага баривчилжээ. Шинжилгээгээр 26 настай эмэгтэй нь хар тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.
Болсон үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдээлснээр “онгоц хөөрснөөс 10 цаг орчмын дараа тухайн эмэгтэйд түгшүүрийн шинж тэмдэг илэрч, онгоцны ослын гарцыг нээхийг оролджээ. Улмаар онгоцны үйлчлэгчид үйлдлийг зогсоож, сэжигтнээс энгийн урвалжийн хар тамхины шинжилгээ авахад хууль бус хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Newstong