БНСУ-ын эмнэлэг төрөлхийн зүрхний гажигтай 10 настай монгол охинд хагалгаа хийж, эрүүл зүрхтэй болгосноо зарлалаа

2023-12-15 11:56

Солонгосын Их Сургуулийн Анагаах Ухааны Төв өнөөдөр /2023.12.14/ олон улсын Самаритан Перт төрийн бус байгууллагатай хамтран 10 настай монгол охиныг эмчилж буйгаа зарлав.

Зүрхэний хүнд өвчтэй тосгуурын таславчийн гажиг буюу баруун зүүн тосгуурын согогийн улмаас зүрхний доторх цусны урсгал алдагддаг төрөлхийн зүрхний өвчин тусч, өдөр тутмын амьдралд нь хүндрэл учраад байсан монгол охиныг БНСУ-ын эмнэлэгт эмчилж буйг зарлалаа.

Охины хүсэл бүрэн эдгэрч найзуудтайгаа тоглох байсан ч эцэг эхийнх нь цалин болон амьдралын боломж гаднын дэмжлэггүйгээр охиныхоо өвчний эдгээх боломжгүй байсан тул Өмнөд Солонгосын хоёр байгууллага охиныг Монголоос Солонгосын их сургуулийн эмнэлэгт шилжүүлэхийг дэмжиж, Солонгосын их сургуулийн эмнэлэг эмчилгээ, өвчтөний бүх зардлыг нь гарган ийнхүү эмчилсэн байна. Улмаар охин зүрхний хүнд хэлбэрийн хагалгаанд орж, эрүүл зүрхтэй болжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх