Хойд Солонгост олны өмнө цаазаар авах ажиллагаа тогтмол гардаг. Тэгвэл энэ сарын 19-ны өдөр өглөө хороолол бүрийн иргэдэд үдээс хойш 2 цагийн дотор Хесан нисэх онгоцны буудалд цуглах тушаалыг аймгийн Нийгмийн хамгааллын газраас өгчээ.
Тус Хесан нисэх онгоцны буудалд өнгөрсөн 8-р сард есөн хүнийг үхрийн мах хууль бусаар хил давуулсан хэргээр, 9-р сард пенициллин хулгайлсан хэргээр есөн хүнийг олны өмнө цаазалсан газар байлаа.
Тэнд цугласан иргэдээс "Бид хасах 15 хэмийн хүйтэнд гадаа цасанд хучигдсан хоосон талбайд улих салхин дор хоёр цаг зогссон” хэмээн мэдээлжээ.
Холбогдох албаны хүмүүс хүн амины хэрэг үйлдсэн цаазын ял авсан 23 настай залуугаас гадна өөр 12 хүнийг дээрэм, залилан, хууран мэхлэлт, Хойд Солонгосоос зугтах, хар тамхины наймаа зэрэг янз бүрийн гэмт хэргийн хэргээр 10 гаруй жилийн хорих ял авсан хүмүүсийг олны өмнө зогсоож, хэргийг танилцуулж, дараа нь шүүхийн шийдвэрийг уншиж өгчээ.
Дараа нь хорих ял авсан хүмүүсийг авч явсан бөгөөд цаазаар авах ял авсан хүнийг шууд газар дээр нь буудан хороожээ.
Тус хэрэгт холбогдсон гэх 23 настай залуу тэр даруйдаа даруйдаа баригдаагүй бөгөөд өөр гэмт хэрэгт холбогдуулан баривчлагдсан ба тэрээр буурцаг ачиж явсан эмэгтэйн амийг хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон хэмээжээ.
Хамгийн сүүлийн үеийн зах зээлийн үнээр 10 кг шошны үнэ 50,000 вон буюу 5.90 ам.доллар байна. Дөрвөн ам бүлтэй гэр бүлийг 8-15 хоног тэжээхэд хүрэлцэх аж.
“Хүн амины хэргийг шийтгэх ёстой ч ихэнх гэмт хэрэг хоол хүнсний хомсдолоос болж гарч байгаа тул эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэсэн шүүмжлэл оршин суугчдын дунд байсан” гэж эх сурвалж хэлэв.
Хойд Солонгос хүнсний архаг хомсдолд нэрвэгддэг бөгөөд энэ нь өнөө үед хамгийн их хүчирхийллийн гэмт хэргийн гол шалтгаан болж байна хэмээлээ.