БНСУ-д Элсэлтийн ерөнхий шалгалтыг төлөвлөгөөт хугацаанаас минут 30 секундийн өмнө дуусгасан хэмээн сурагчид гомдол гаргажээ.
Тэд “Хугацаанаас эрт дуусгасан нь шалгалтын үр дүнд нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр гомдол гаргаж, сурагч тус бүрд 20 сая вон олгохыг шаардсан байна.
Солонгосын их сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалт нь дэлхийн хамгийн хүнд шалгалтуудын нэгд тооцогддог бөгөөд найман цаг үргэлжилдэг.
Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сарын 16-нд БНСУ даяар явагдсан бөгөөд шалгалтын дүнг энэ сарын 8-ны өдөр зарлажээ. Үүний дараа энэ мягмар гарагт 39 сурагч эхний шалгалтын хонх хугацаанаас өмнө дуугарсан хэмээн гомдол мэдүүлээд байгаа аж.
Тухайн үед зарим сурагч тэр даруй хонх эрт дуугарсан хэмээн хэлсэн ч хянагч багш шалгалтын материалуудыг шууд хурааж авсан гэв. Улмаар тэд үлдсэн шалгалтдаа төвлөрч чадаагүй бөгөөд зарим нь шууд гэр рүүгээ харьсан гэдгийг Ёонхап агентлаг мэдээлжээ.
Дээрх шалтгаанаар гомдол мэдүүлж байгаа тохиолдол анхных биш аж. 2021 онд мөн хугацаанаас өмнө шалгалтыг дуусгасан гэсэн шалтгаанаар сурагчид гомдол гаргаж, энэ оны дөрөвдүгээр сард түүнээс болж хохирсон сурагчдад долоон сая вон олгосон байна.
Эх сурвалж: ВВС