Умард Солонгос Шар тэнгис рүү далавчит пуужингууд харважээ

2024-01-25 10:55

ПЁНЬЯН, 2024 оны нэгдүгээр сарын 24 /Yonhap/. Умард Солонгосын тал цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч дрон туршсан гэж мэдэгдсэнээсээ хойш хэдхэн хоногийн дараа Шар тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харважээ.

 

Умардын тал өнөө өглөө 07:00 цагийн орчимд пуужингуудыг харвасан гэж Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS) мэдэгдсэн бөгөөд дүн шинжилгээ хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

 

“Манай арми хяналт ажиглалт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийн сацуу Умард Солонгосын өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүдийг хянахын тулд АНУ-тай нягт хамтран ажиллаж байна” гэж JCS сэтгүүлчдэд илгээсэн мэдээлэлдээ дурджээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх