1 дүгээр сарын 27-ны өдөр буюу нөгөөдөр Гуанжу хотод ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлнэ

2024-01-25 11:03

ӨМНӨД ЧОЛЛА МУЖИЙН ГВАНЖУ ХОТ БОЛОН ТУС БҮС НУТАГТ ОРШИН СУУГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
 
Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газраас хамтран 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр буюу нөгөөдөр Гуанжу хотод ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх тул тус бүс нутагт оршин суугч иргэд Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Явуулын консулын үйлчилгээний үеэр ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон "Төрийн банк"-ны Сөүл дэхь Төлөөлөгчийн газар, Хуулийн фирм зэрэг байгууллагууд мэдээлэл зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээ авах иргэд иргэний үнэмлэх, гадаад паспорт болон бусад холбогдох бичиг баримтаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
Консулын үйлчилгээтэй холбоотой асуудлаар тус Консулын газрын 051-465-9996 тоот утсанд холбогдож лавлана уу.
ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх