БНСУ-ын төдийгүй олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Дэ Жангум ОАК-ны хоёрдугаар бүлгийн зураг авалт ирэх аравдугаар сард эхлэхээр болжээ. Тодруулбал, эхний бүлэг одоогоос 20 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд шинээр хийх хоёрдугаар бүлгийн гол дүрд өдгөө 52 настай Lee Young дахин тоглохоор сонгогдсон байна.
Энэ тухай тус киног бүтээх "Fantagio" продакшн өчигдөр /2023.01.30/ мэдээлэхдээ "Өнгөрсөн оны зургаадугаар сард Дэ Жангум киноны гол дүрийн жүжигчин Lee Young-ийг гол дүрд сонгогдсоны дараа бид тус шинэ драмын зохиолчтойгоо гэрээ байгуулсан. Бид ирэх аравдугаар сард анхны зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөж, ирэх оны эхээр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Гэхдээ бид киногоо яг ямар нэртэйгээр, аль сувгаар үзэгчдийн хүртээл болгох эсэхээ шийдээгүй байна" гэжээ.