БНСУ-ын залуус сүүлийн жилүүдэд хүнтэй суух, хурим хийхээс татгалзаж, ганцаараа амьдарахыг илүүд үздэг болсон байна. Тиймээс хуулиндаа ганц гишүүнтэй өрх хэмээх шинэ тэр томъёог бий болгож тэднийг нэг өрх хэмээн үзэн улсаас хангамж, тэтгэмжийн бодлогод хамруулж байгаа билээ.
Жил ирэх бүр ганц гишүүнтэй өрхийн тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь хүн амын өсөлтөн шууд утгаараа нөлөөлж байгааг судлаачид тэмдэглэсээр байна.
Ганц бие залуусын дунд хийсэн судалгаагаар гэрлэх, хүүхэдтэй болоход хамгийн том тулгарч буй асуудал нь мөнгө санхүү хэмээн дүгнэгдсэн байна.
Гэрлэлт мэдээллийн төвийн '2024 оны хуримын зардлын тайлан' судалгааны үр дүнд хуримын нийт зардал дунджаар 347.24 сая вон хүрчээ.
Эрэгтэйчүүд 327.36 сая воноор тооцоолсон бол эмэгтэйчүүдийг 286.43 сая воноор тооцоолжээ.
Энэхүү зардалын 79% нь орон сууцны зардал бөгөөд хуримын эд зүйлсийн дундаж зарцуулалт 26.15 сая вон, хуримын чимэглэлд 5.66 сая вон, бэлэг авах 5.3 сая вон, студийн зураг авалт, даашинз, нүүр будалт зэрэг багцад 4.79 сая вон зарцуулсан байна.
Хуримын заалны түрээс 9,9 сая вон, бал сарын аялал 7,44 сая вон, зочидын хоол 1,7 сая вон, зочидын гарын бэлэг 1,17 сая вон зэрэг төсөвлөгджээ.
Эх сурвалж: 매일경제