МИАТ ТӨХК-ийг муулцгаах үеэр БНСУ-д нислэг, зорчигчийн тоог нэмэгдүүлэх уулзалт болжээ

2024-02-26 15:56

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сөүл хотноо ЗТХЯ болон БНСУ-ын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам хоорондын уулзалт болсон байна. Үүгээр зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрчээ.

БНСУ-ын Yonhap агентлагт мэдээлснийг үзвэл, нийт долоон нисэх буудлаас Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсон аж. Өмнө нь тав байсан. Ингэхээр нааш нислэг үйлдэх онгоцны буудлын тоог хоёроор нэмэгдүүлсэн байна.

Тодруулбал,

  • Жежү
  • Янганы нисэх буудлаас Монгол руу нислэг үйлдэх сонирхолтой авиа компаниудын хүсэлтийг хүлээж авахаа тус улсын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам мэдэгджээ.

Үүний дээр Гимхай нисэх буудлаас долоо хоногт зургаан удаа Монгол руу нисэж байсныг ес болгон нэмэгдүүлж. Мөн онгоцны багтаамж 200 зорчигчоор хязгаарлагддаг байсныг цуцалсан байгаа юм.

Цаашлаад, зуны ачааллын саруудад БНСУ-аас Монгол Улсыг зорих зорчигчийн урсгал 9 мянгаар хязгаарлагдаж байсан. Үүнийг мөн 10 мянга 800 болгож нэмэгдүүлсэн байна.

Г.САНСАРМАА

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх