БНСУ-д аялж явсан Монгол Улсын иргэн А Пусан хотын далайн эрэг орчимд хөл алдан унахдаа гурван сая вон бэлнээр хийсэн "Louis Vuitton" брэндийн цүнхээ далайд алдсаныг тус улсын далайн эргийн цагдаагийн ажилчид гаргаж өгчээ.
Тодруулбал, Энэ сарын 5-ны өдөр БНСУ-ын Пусан хотын цагдаагийн албанаас мэдээлснээр тус улсад аялж явсан 50 орчим насны монгол эмэгтэй А нь гуравдугаар сарын 5-ны өдрийн 14:45 цагийн орчимд Суёнгу эргийн ойролцоо далайн эргээр явж байгаад хөл алдан далайд унасан ба өөрөө гарч чадсан ч дотроо гурван сая вон бүхий "Louis Vuitton" брэндийн цүнхээ тулгуур ханын ойролцоо таван метрийн гүнд далайд унагасан алдсан байна.
Цүнх далайн эргийн бэхэлгээний хананы ойролцоо унасан ба монгол иргэн н.А тэр дор нь цагдаагийн байгууллагаас тусламж хүсчээ. Мэдээллийн дагуу ХУД-ийн Гванмин дүүргийн цагдаагийн алба хаагчид чадварлагаар ажиллаж, Тэнгисийн явган цэргийн ангийн ахмад дайчин, түрүүч До Гван Хо олс ашиглан далайн руу орж монгол эмэгтэйн цүнхийг авч чадсан байна.
Гванмин дүүргийн цагдаагийн ажилтны мэдээлснээр, "Монгол иргэн маш их сандарч, айсан байсан ба бидэнд маш олон удаа талархснаа илэрхийлж байсан. Мөн бид энэхүү ажиллагааг бичлэг болгон инстаграмд нийтлэхээр төлөвлөж байгаа" гэжээ.
Эх сурвалж: Newsis