"Marry my Husband" киногоороо олонд танигдаад буй БНСУ-ын жүжигчин Сон Ха Юүн ахлах сургуульд байхдаа хүүхэд дээрэлхдэг байсан тухай мэдээ JTBC телевизээр цацагдсан.
Хохирогч тоглоомын талбайд Сон Ха Юүнд 90 минутын турш алгадуулж байсан гэх мэдээлэл өгжээ. Мэдээлэл цацахаас өмнө агентлагтай нь холбогдож уулзалт товлохыг оролдсон ч Сон Ха Юүн, "би тийм зүйл болсныг санахгүй байна" гэснээр уулзахаас татгалзсан хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл Сон Ха Юүний King Kong by Starship агентлагаас, "Анхны мэдэгдлийг хүлээн авсны дараа үнэн мөнийг батлахын тулд мэдээлэгчийг дуудсан ч татгалзаж, хариу өгөөгүй. Мэдээлэгчийн хэлсэн үгийн талаар бид жүжигчнээсээ асуухад холбогдох бүх мэдээлэл худлаа, мэдээлэгч нь түүний хувьд огт танихгүй хүн гэсэн. Иймд энэ талаарх таамаглал, батлагдаагүй үнэнээс зайлсхийхийг чин сэтгэлээсээ хүсч байна" гэжээ.
Эх сурвалж: Soompi