БНСУ-ын Хууль зүйн яам өчигдөр буюу 12-ны өдөр "Хууль бус оршин сууж буй гадаад иргэдийн тоог бууруулах 5 жилийн төлөвлөгөө"-ны дагуу хоёр дахь жилийн хамгийн анхны арга хэмжээг авахаа мэдэгдлээ.
Энэхүү хамтарсан арга хэмжээг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, далайн эргийн хамгаалалтын алба хамтран энэ сарын 15-наас зургадугаар сарын 30-ныг дуустал хийхээр болжээ.
Энэхүү журмын хүрээнд Хар тамхи, зугаа цэнгэлийн газрын ажилчид, барилгын салбар болон хууль бусаар ажил эрхлэлж буй гадаа иргэд, тэдэнд тусалж дэмжиж буй хүмүүст хатуу хариуцлага тооцох юм байна.
Түүнчлэн үйл ажиллагааны явцад саад учруулах, үүрэгт ажилтанг гэмтээх зэрэг үйлдэл үзүүлсэн тохиолдолд үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.