БНСУ-ын ЭСЯ-наас <2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA> зохион байгуулах тухай

2024-05-14 09:58

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь БНСУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй хамтран <2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA> Боловсролын үзэсгэлэн яармаг арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 18(бямба)-наас 5 дугаар сарын 19(ням)-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.

Энэ жилийн үзэсгэлэн яармагт Солонгосын 38 их дээд сургууль болон холбогдох 2 байгууллагаас төлөөлөгчид Монголд биечлэн ирж асар ажиллуулж байгаа бөгөөд сургууль тус бүр тэтгэлэгийн мэдээлэл болон гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрөө танилцуулан, оролцогчдод зөвлөгөө өгөх болно.

Улаанбаатар зочид буудлын 2 давхрын Сонгинохайрхан танхимд өдөр бүр 11 цагаас 15 цаг хүртэл тухайн сургуулийн ажилтан нар өөрсдийн сургуулиа танилцуулах өдөрлөг зохион байгуулахын  зэрэгцээ үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс монгол, англи хэлээр бэлтгэсэн сургуулийн танилцуулга тараах материалыг авч үзэж болно.

Тухайн өдөр биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд Солонгост суралцах нэгдсэн сайт болох (www.studyinkorea.go.kr) цахим хуудсаар онлайн үзэсгэлэн яармагт оролцох боломжтой бөгөөд онлайнаар ч мөн тухай бүр цахим зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна.

Энэхүү үзэсгэлэн яармаг нь БНСУ-ын Засгийн газар зохион байгуулж, их дээд сургууль шууд оролцож буй цорын ганц арга хэмжээ учраас Монголын шилдэг оюутан сурагчдыг Солонгост суралцах талаар бодит зөв мэдээлэл авах боломжтой талбар болох юм.  

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх