Метро барих зөвлөх үйлчилгээнд БНСУ-ын "Dohwa Engineering" компани шалгарсан гэж мэдэгдлээ

2024-06-11 13:08

Хотын дарга Х.Нямбаатар метро барих зөвлөх үйлчилгээнд БНСУ-ын "Dohwa Engineering" компани шалгарсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр " Тендерийн үнэлгээний хороо тус компанийг сонгосон. Эхний үе шатанд 20 гаруй компани, хоёрдугаар үе шатанд дөрвөн компани үлдсэн. Ингээд Улаанбаатар хотын метроны зөвлөхөөр БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd компани шалгарлаа. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа  бөгөөд зөвлөх үйлчилгээг 57 тэрбумаар авахаар нийслэлийн төсөвт тусгасан. 

Уг шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийнэ.  "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан.Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлсэн, БНСУ-ын томоохон компанийн нэг.  2014 онд хийгдсэн ТЭЗҮ дээр тулгуурлан метроны бүтээн байгуулалтын ажил үе шаттай хийгдэж байгаа. Тус компани Солонгосын үндэсний төмөр зам, Солонгосын тэргүүлэгч компаниудтайгаа түншлэл болж орж ирсэн” гэлээ. Энэ компани геологийн судалгаа хийхээс гадна тендерийн үндэсний дизайныг гаргах, жишиг баримт бичгийг боловсруулж, манай талд хүлээлгэж өгөх ёстой аж. Цаашдаа шалгарсан аж ахуйн нэгжийн гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг тавьж явах юм байна.
ШУУД: 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх