Токиогийн Рёогокү Кокүгиканд зохиогдох мэргэжлийн боксын тэмцээнд БНСУ-ын холимог тулааны дэвжээний гадаадын тамирчид оролцох бөгөөд үүнд монгол тамирчин багтжээ. Түүнчлэн дэлхийн спортын томоохон зах зээл болох АНУ-д Amazon Prime Video, ESPN+ сувгуудаар дамжуулан дээрх тэмцээн нь олны анхаарлыг татаж байгаа талаар БНСУ-ын Daum спорт суваг мэдээллээ.
Ryogoku Kokugikan-д гурван жингийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн долдугаар сарын 20-нд болно. Нээлтийн тоглолтод дунд жингийн (-76,2 кг-аар эхлэх бөгөөд 3 минутын турш 6 раунд үргэлжилнэ. Хамгийн сонирхолтойн уг тэмцээний нээлтэд монгол тулаанч М.Нандин-Эрдэнэ, Япон тулаанч Иссей Арамототой тоглох юм.
Холимог тулааны (ММА)-ын тамирчин Нандин-Эрдэнийн Мөнгөнцоож нь БНСУ-ын Road FC-д “Ока” хочтой. Тэрбээр одоогоор 13 ялж, 6 ялагдсан байна. 2022 оноос хойш мэргэжлийн боксоор хичээллэж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сард Солонгосын боксын комиссын (KBM) дунд жингийн (-72.6кг) аваргын төлөөх тэмцээнд оролцсон. Холимог тулааны тамирчны хувьд Солонгос, АНУ, Монгол, Орос, Киргизстан, БНХАУ-д дэвжээндээ гарч байсан туршлагатай ч спортын бүх төрлөөр мэргэжлийн карьертаа анх удаагаа Японд өрсөлдөж байна.
Түүнтэй өрсөлдөх тамирчин Иссей Арамото 2015, 2017 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Тэрээр 2018, 2023 онд болсон Азийн 18, 19 дүгээр наадамд Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан хүчирхэг тулаанч юм. Тэрээр өнгөрсөн жил Олон улсын боксын холбоо (ОУБХ)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2024 онд Францад болох зуны 33 дахь олимпын наадамд оролцох эрх авч чадаагүй тул сонирхогчийн хувиар зодог тайлж буйгаа зарласан. М.Нандин-Эрдэнийн хийх тоглолт түүний мэргэжлийн боксын анхны тоглолт байх юм.
Холимог тулааны төрөлд чамгүй амжилт гаргасан, мөн Солонгосын боксын аваргын төлөөх тоглолтод оролцож байсан туршлагатай М.Нандин-Эрдэнэ хэрэв энэ тулаанд ялж, Amazon Prime Video болон ESPN+ шууд нэвтрүүлгийн тэмцээнд ур чадвараа харуулбал түүний нэр хүнд огцом өснө гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд онцоллоо.