БНСУ-ын KT телевиз энэ сарын 15-ны өдөр Genie ТВ-ийн олон хэлний хадмал орчуулгын үйлчилгээний одоо байгаа 10 хэл дээр Монгол, Орос хэлийг нэмж, өргөтгөснөө зарлав.
KT Genie телевиз нь одоо байгаа англи, япон, хятад, вьетнам, тай, филиппин, франц, герман зэрэг 10 хэл дээр Солонгост оршин суух гадаадын иргэдэд эрэлт ихтэй байгаа Монгол, Орос хэлийг нэмж нийт 12 хэлээр мэдээ мэдээллээ хүргэдэг болгожээ. Энэ үйлчилгээг зөвхөн БНСУ-ын KBS1, KBS2, TV Chosun, JTBC, Channel A, MBN, Yonhap News TV, болон tvN зэрэг бодит цагийн 19 сувгийг хадмал орчуулгатай харах үзэх боломжтой аж. Үүнийг ашиглахыг хүссэн үзэгчид Genie ТВ-ийн алсын удирдлага дээрх сувгийн сонголт (3) товчийг дарж, 'Subtitle Settings' цэс рүү орж, 'Subtitle Broadcasting On/Off'-г сонгох боломжтой бөгөөд хадмал орчуулгын хэлний төрөл болон үсгийн хэмжээг тохируулах боломжтой. Түүнчлэн тус улсын KT телевик удахгүй болох "Дэлхийн спортын наадам"-ын нэвтрүүлэг, мэдээгээ хадмал орчуулгатай хүргэх юм байна.
Олон хэл дээрх хадмал орчуулгын үйлчилгээ нь гадаадад суралцаж буй дотоодын оюутнууд, Солонгост суурьшсан гадаадын иргэд, богино хугацааны жуулчид, олон үндэстний гэр бүл зэрэг төрөл бүрийн үзэгчдэд K-контентийг төрөлх хэлээрээ ойлгож, Солонгосыг ойлгох, суурьшихад нь туслах болно гэж Korea.news мэдээллээ.