МИАТ-аас 7 сарын нислэгүүдийг цуцалж эхэллээ

2020-06-23 20:59

Үүнийг цаашид сунгаж, долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлүүлэх урьдчилсан чигтэй байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлэв.

УОК-ын 2020 оны 06-р сарын 18-ний хурадаанаар Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах урьдчилсан шийдвэр гаргасан.

Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан.

7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Ямартаа ч 7 сарын эхний 15 хоногт Солонгос -3, Турк-1, Япон-1 зэрэг зэрэг нийт таван нислэг хийхээр төлөвлөөд байна.

Энэхүү нислэгийн төлөвлөгөө эцсийн байдлаар батлагдаагүй бөгөөд одоогоор нислэг хийх зөвшөөрлийг тухайн улс орны засгийн газартай ярилцан тохирч байгаа билээ. 

Өнөөдрөөс эхлэн Монголын иргэний агаарын тээврээс 7 сарын 15 хүртэл захиалсан билетүүдээ эхнээс нь цуцалж  билет захиалагч нарт нислэгийн өдрөө өөрчлөн дахин шинэчлэх мэдэгдэл хүргүүлж эхлээд байна. 

Иргэд 7 сарын 15-ний өдөр  хүртэл билэт захиалсан бол захиалсан билетийн боруулагч компанитайгаа ярин өдрөө дахин шинэчлэхийг анхааруулж байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх