Монгол улс даяар өглөөний 07.00АМ цагаас (Сөүл 08.00 АМ) УИХ-ын ээлжит сонгууль албан ёсоор эхэллээ.
Энэ өдөр бол бол монголчууд бид дөрвөн жилд биднийг төлөөлж төр түшилцэх түшээдээ сонгох түүхэн өдөр. Сонгуулийн санал хураалт оройн 22:00 цаг хүртэл явагдана.
Сонгуулийн хуульд зааснын дагуу Монгол улс нийтээр амарна.
Монголчууд бидний сонголт мэргэн байж ард түмэнд ээлтэй сайхан нийгмийг цогцлоох төрийн түшээд сонгогдохыг хүсэн ерөөе.
Эцэст нь хэлэхэд, сонгогч та хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй. Таны сонголт бидний ирээдүй, улс орны хувь заяаг тодорхойлно гэдгийг санаж, хариуцлагатай сонголт хийгээрэй хэмээн уриалж байна.