Хойд Солонгосын иргэн Пүрэв гарагт хоёр Солонгосын хооронд орших "Төвийг сахисан усан бүс"-ыг гатлан Өмнөд Солонгос руу дүрвэсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Тухайн иргэн хоёр Солонгосын хилийн баруун талд орших Хан мөрний бэлчир дэх төвийг сахисан бүсийг гаталж, Пүрэв гарагийн үүрээр Өмнөд Солонгосын баруун эргийн ойролцоох Гёдонг аралд хүрэлцэн иржээ.
Цэргийн эх сурвалжийн хэлснээр тус 2 дүрвэгч байсан боловч нэг нь далайн түрлэг буурах үед арал руу явганаар ирсэн ба нөгөөх нь хилээр гарч чадаагүй байх магадлалтай хэмээн үзэж байна.
Парламентын батлан хамгаалах хорооны хуралдааны үеэр оргосон хэргийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна гэж мэдэгдэв.
Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга нар сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ, холбогдох албаныхан нарийвчилсан мэдээлэл, тэр дундаа дүрвэх нь хэрхэн болсон талаар шалгаж байгаа гэжээ.
Хамгийн сүүлд БНАСАУ-ын 3 эмэгтэй, 1 эрэгтэй бүлэг хүмүүс 2023 оны 10-р сард хоёр Солонгосын хоорондын зүүн тэнгисийн хилийг модон завиар 10 сарын өмнө дүрвэж ирж байжээ.
Хойд Солонгосын хүнсний архаг хомсдол, улс төрийн хатуу дарангуйллын нөлөөлллөөс болж дүрвэгсдийн урсгал нэмэгдэж оны эхний хагаст тэдний тоо 105-д хүрчээ.