“Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг зохион байгуулна

2024-08-23 15:19

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Сүхбаатарын талбайд ирэх 2024 оны 8-р сарын 30-наас 9-р сарын 01-ний өдрүүдэд “2024 Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Солонгосын соёлын өдрүүд арга хэмжээ нь 2015 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд тус арга хэмжээ нь Монгол иргэдэд Солонгосын соёл урлаг, хоол хүнс, төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, улмаар Солонгосын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хоёр орны хоорондын соёлын харилцааг идэвхжүүлэх зорилготой арга хэмжээ юм.

Энэ онд 10 жилийн ой нь тохиож буй “2024 Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд “үзүүлэх тоглолт”, “оролцоо” гэсэн хоёр гол сэдвийн дор хүрэлцэн ирж сонирхож буй Монгол иргэдэд таван мэдрэхгүйгээрээ мэдрэхүйц төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөрүүдийг толилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Урд өмнөхөөс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдах энэ оны арга хэмжээний үеэр солонгосын төлөөлөх урлагийн төрлүүд болох таэквондо, үндэсний бүжиг, хөгжим, ардын урлаг, K-POP DANCE гэх мэт 6 төрлийн хүрээнд 3 өдрийн турш нийт 20 гаруй үзүүлбэрийг толилуулах юм.

Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээнд Солонгосын нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас тусгайлан оролцож тухайн бүс нутгийн ААН-үүдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаас гадна K-FOOD, K-BEAUTY-ээс зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж сонирхож буй Монгол иргэд биечлэн оролцох боломжийг бүрдүүлэх юм.

Дашрамд БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас тус арга хэмжээний үеэр буюу 2023 оны 8-р сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд K-POP тоглолт зохион байгуулах гэж байна.

Ийнхүү 10 жилийн ойгоо угтаж буй тус арга хэмжээнд хүрэлцэн ирж ороцсоноор олон төрлийн гарын бэлэг, сугалаа гэх мэт сонирхолтой хөтөлбөрт оролцох боломжтой.

Тухайлбал бидний зүгээс бэлтгэсэн тоглолтуудыг үзэж, асруудаар зочлохын зэрэгцээ зарим нэг тусгай асрын хувьд зочилсныг илтгэх тамга даруулах даалгавар биелүүлэх эвентэд оролцох боломжтойгоос гадна 3 өдрийн турш үргэлжлэх төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны амталгаа зэргийн талаарх бичлэг бүтээж ирүүлэх зэргээр идэвхтэй оролцсон оролцогчдоос сонгон Солонгост зорчих хоёр талын нислэгийн тийзээр шагнах, K-POP тоглолтын тасалбар, K-BEAUTY гоо сайхны бүтээгдэхүүн, Korea week Ecobag бэлэглэх гэх мэт олон хөтөлбөрүүдийг зохион байгуулна.

“Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны вэб хуудас болон Фэйсбүүк хуудсан дахь ‘2024 KOREAWEEK’ хэсгээс авах боломжтой.

https://www.facebook.com/korembmng

https://overseas.mofa.go.kr/mn-ko/brd/m_373/view.do?seq=1339366

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх