8-р сарын 28-нд Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагаас авсан зурагт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ чиглүүлэгч систем бүхий 240 мм-ийн олон тооны пуужин хөөргөх туршилтын ажиллагааг удирдаж байгааг харуулжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун шинэ чиглүүлэгч систем бүхий 240 мм-ийн олон пуужин харвагч пуужингийн туршилтын ажиллагааг хянасан бөгөөд шинэ их бууны системийг Украинтай хийж буй дайнд ашиглахын тулд Орост өгч магадгүй гэсэн таамаг тус улсын хэвлэлүүд лхагва гаригт мэдээлжээ.
Эдийн засгийн хоёрдугаар хорооны дэргэдэх батлан хамгаалах аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэсэн олон пуужин хөөргөх системийг (MRLS) туршилтад Хойд Солонгосын удирдагч оролцсон гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв.
"Маневрлах чадвар, төвлөрсөн буудах чадвараараа техникийн хувьд шинэчлэгдсэн MRLS нь чиглүүлэгч систем, удирдах чадвар, сүйтгэгч хүч зэрэг бүх үзүүлэлтээр давуу талтай болох нь батлагдсан" гэж KCNA мэдэгдэв.
Хоёрдугаар сард Хойд Солонгос 240 мм-ийн пуужин харвах системийг шинээр зохион бүтээж тусгал, нарийвчлалыг сайжруулснаар зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.
Тавдугаар сард тус улс 2024-2026 оны хооронд Солонгосын ардын армийн анги нэгтгэлүүдэд зэвсгийн системийг байрлуулна гэж мэдэгджээ.
Ажиглагчдын үзэж байгаагаар Хойд Солонгос пуужин харвагчийг Украинтай хийх дайнд ашиглуулахаар Орост нийлүүлэхийн тулд пуужин харвагчийг үзүүллээ.
Өмнөд Солонгос, АНУ хоёрын жил бүр зуны улиралд хийдэг цэргийн сургуулилтыг пүрэв гарагт дуусгах гэж байгаатай холбогдуулан энэхүү шинэ пууцингийн системийн туршилтын буудлага нь хийсэн гэж үзэж байна. Хойд Солонгос нь Өмнөд Солонгос болон АНУ-ын энэхүү цэргийн хамтарсан сургуулилтыг өөрийнх нь эсрэг довтлох бэлтгэл гэж эртнээс буруушааж ирсэн.
(Ёнхап)