2024 оны 9-р сарын 1-ээс эхлэн Монгол Улсаас БНСУ-ын хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн хуудсийг цаасаар бөглөх бус Q-CODE-оор хорио цээрийн мэдээллийг оруулж байх болсон тул зорчих гэж буй иргэд анхаарахыг хүсье.
-(Өмнө нь): Нислэгийн үеэр эрүүл мэндийн хуудас бөглөх мөн буусны дараа Q-CODE оруулж байсан бол
-(Одоо): Онгоцонд суухаас өмнө эсвэл буусны дараа гар утас, киоск машин зэргийг ашиглан Q-CODE –оор мэдээллээ оруулна.