БНСУ-ын Korean Air компани энэ онд гурван удаа гадаадын нийт 85 онгоцны үйлчлэгч ажилд авснаа өнөөдөр буюу 11-ний өдөр мэдэгдлээ.
2019 оны 10-р сараас эхлэн зогсоосон энэхүү ажлын байр нь 5 жилийн дараа дахин хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ дууд Японоос 18, Тайланд 22, Малайз 2, Хятад 43 онгоцны үйлчлэгч ажилд авсан байна. Одоогоор гадаадын онгоцны үйлчлэгчийн сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр ээлж явагдаж байгаа бөгөөд ирэх онд нэмэлтээр 200 гадаад онгоцны үйлчлэгч сонгон шалгаруулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн энэ онд шинээр ажилд орсон гадаадын онгоцны үйлчлэгч нарт Солонгосын соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "K-style" хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Энэхүү стратеги нь Солонгосын соёл, үнэт зүйлс, Korean Air компанийн соёлтой
танилцаж, энэхүү туршлага дээр үндэслэн илүү чанартай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: 뉴스1