Солонгос дахь урлаг, уран сайхны AINKO ENTERTAINMENT ирэх 11 дүгээр сарын 15-ны өдөр МУГЖ, ПОП ДИВА Төмөрийн Ариунаагийн 7 жилийн дараах бие даасан бүрэн хэмжээний тоглолтыг Сөүл хотод ганцхан удаа зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тоглолт нь "Нандин Учрал" нэртэйгээр тоглогдох бөгөөд гавъяат өөрийн хит 20 гаран дууг дуулж, бүжихээр бэлтгэлдээ гарчээ. Тоглолтын хөтлөгчөөр Гантулга буюу Ганууш зочин уран бүтээлчээр дуучин Баярцэнгэл, Наки нар хүрэлцэн ирж ая дугаараа үзэгч олондоо бэлэг барих ажээ.
Мөн арын бүжигчид, залуу уран бүтээлч зэрэг нийт 30 гаран баг хамт олон Солонгос дахь Монголчуудаа нэгэн үдшийг сэтгэл хангалуун өнгүүлэхэд анхааран ажиллаж байгаа гэнэ.
"Энэхүү тоглолт өмнө тоглогдож байсан бусад тоглолтуудаас тэс өөр уур амьсгал, зохион байгуулалттай болох бөгөөд гоё тансаг цэвэрхэн орчинд хайртай уран бүтээлчинхээ хит дуунуудыг хамтдаа дуулж, нэгэн үдшийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжийг олгоно. Бидний хамгийн анхны ажил учраас бид мэргэжлийн чанартай өндөр түвшиний тоглолтыг зохион байгуулж Солонгос дахь Монголчууддаа өөр стандартыг мэдрүүлэх болно" хэмээн AINKO ENTERTAINMENT-ын захирал Г.Гантуяа хэллээ.
Гадаа машины томоохон зогсоолтой шилэн ордонд болох энэхүү тоглолтын VIP ширээний болон энгийн тасалбарын захиалга авдаад эхэлсэн байна.
ТАСАЛБАР:
Эртэч Шувуухайнууд 99.000 вон
Үүднээс 110.000 вон
VIP тасалбар /limited/: 199.000 вон ( хүндэтгэлийн ширээ,хүйтэн зоог, тансаг ундаа таныг хүлээж байна)
ТОГЛОЛТ: 2024.11.15 20 цагаас
ХАЯГ: 서울 중구 장충단로 72 CREST 72 Шидэн ордон
ЛАВЛАХ УТАС: 010-2631-8969, 010-4181-7096, 010-7540-9911