БНСУ-тай хиллэдэг зарим авто замуудаа Хойд солонгосын тал өнөөдөр дэлбэлжээ

2024-10-16 07:38

Хойд солонгос /БНАСАУ/-ын тал  Өмнөд Солонгос /БНСУ/-тай хиллэдэг Кёнгуй, Дунхэгийн замуудаа өнөөдөр /2024.10.15/ дэлбэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж нэрлэгддэг авто зам, төмөр замуудыг таслана гэдгээ Хойд солонгосын тал өмнө нь мэдэгдэж байсан юм. Иймд Өмнөд Солонгостой холбогддог авто замынхаа зарим хэсгийг Хойд солонгос өнөөдөр дэлбэлсэн байна. 

ВИДЕО: 

Харин Хойд солонгосын энэхүү үйлдэлд хариу болгож Өмнөд Солонгосын арми анхааруулах буудлага хийсэн байна. Дэлбэрэлт нь Өмнөд Солонгосын хилийн хэсэгт хохирол учруулаагүй талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний штабаас мэдээлсэн байна. 

Өмнөд Солонгосын баруун хилийн Пажу хотыг Хойд солонгосын Кэсон хоттой холбосон "Кёнгуй" авто зам, зүүн эргийн дагуух "Дунхэ" авто зам болон төмөр замаар хоёр Солонгос улс холбогддог байна. Харин Кёнгуй, Дунхэгийн зам дагуух гудамжны гэрлүүдийг Хойд солонгосын тал буулгаж, мина суурилуулах, танк эсэргүүцэх хаалт барих, өргөст төмөр утсыг бэхжүүлээд байгаа талаар БНСУ-ын YONHAP агентлаг мэдээлжээ. 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх