"Америкийн алсын тусгалтай пуужингаар Оросын гүнд болон Хойд Солонгосын цэргийн төвлөрөлд цохилт өгөх бололтой" гэж New York Times мэдээлжээ

2024-11-18 12:59

"АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анх удаа Украинд Америкаас нийлүүлсэн алсын тусгалтай пуужингуудыг Орост цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрлөө" гэж тус улсын албаны хүмүүсээс иш татан New York Times мэдээлжээ. 

Тус мэдээлэлд дурдсанаар, "300 километрийн тусгалтай ATACMS системийн Америкийн баллистик пуужин"-гийн тухай ярьж байгаа аж. Мөн New York Times-ийн мэдээлж буйгаар эдгээр зэвсгийг Украины арми Курск муж дахь Украины Зэвсэгт хүчний байрлалыг хамгаалахын тулд Орос, Хойд Солонгосын цэргүүдийн эсрэг эхний ээлжинд ашиглах бололтой.

Учир нь Оросын арми 8 дугаар сард Украинын армийн хяналтад орсон Оросын бүх газар нутгийг эргүүлэн авах зорилгоор Курск муж дахь Украины бэхэлсэн байрлалын эсрэг 50 мянга орчим цэрэг, тэр дундаа Хойд Солонгосын цэргүүдийг оролцуулан томоохон довтолгоог хийж байгаа аж. Иймд Украины арми алсын тусгалтай ATACMS пуужингаар Орос, Хойд Солонгосын цэргүүдийн төвлөрөл, цэргийн гол хэрэгсэл, ложистикийн зангилаа, зэвсгийн агуулах, Оросын гүн дэх хангамжийн шугамд цохилт өгөх боломжтой аж. Жо Байдены Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусч, Д.Трамп албан тушаалдаа орохоос хоёр сарын өмнө гаргасан шийдвэр нь АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт оруулсан гэж New York Times бичжээ.

Эх сурвалж: BBC

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх