Манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас "Монгол-Солонгосын сэтгүүлчдийн клуб"-ыг 2023 оны 04 сарын 26-нд байгуулсан бөгөөд өдгөө 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар ирсэн.
Тус сэтгүүлчдийн клуб нь хоёр орны харилцааг хөгжүүлэх, Солонгос оронтой холбоотой мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажилладаг билээ.
БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Элчин сайд Чой Жин Вон тус клубын сэтгүүлчидтэй уулзах 2024 оны хаалтын арга хэмжээг зохион байгуулав.
Тус уулзалтыг нээж Элчин сайд Чой Жин Вон "Монгол-Солонгос сэтгүүлчдийн клубын гишүүд Солонгос, Монголын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн" гэдгийг онцлов.
Тус арга хэмжээнд оны хамгийн идэвхтэй гишүүнд талархал өргөмжлөл гардууллаа. Мөн Солонгосын төрийн байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцууллаа.
Монгол-Солонгос сэтгүүлчдийн клубын сэтгүүлчдийн зүгээс элчин сайд Чой Жин Воноос сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Монголын Үндэсний Телевиз -Ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцааны 35 жилийн ойн хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны одоо 30 юм уу 35 жил зэрэг тэгш ач холбогдолтой ой тохиосон жил хоёр улсын хооронд одоо өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтарсан хурал семинар зохион байгуулах гэдэг юм уу нэлээн өндөр ач холбогдолтой арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа.
Ирэх онд болох Монгол Солдонгос улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийг ойг тохиолдуулан ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ гэдэг төлөвлөгөө одоогоор эцэслэн гараагүй байна.
Бид нар өнгөрсөн хугацаанд тэгш ойн жилүүдэд ямар арга хэмжээнүүдийг түлхүү зохион байгуулж ирсэн бэ гэдгээ эргэж харна. Түүн дээрээ суурилаад Сөүл дэх төвтэйгөө, мөн Монгол Улсын ГХЯ бусад холбогдох салбарын яамдуудтай зөвшилцсөний үндсэн дээр хөтөлбөрөө эцэслэн гаргана.
Монголын Үндэсний Телевиз -Монгол, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээний явц ямар түвшинд байгаа вэ?
Яг одоогийн байдлаар Сөүлд хотноо хоёр орны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах талаарх дөрөв дэх удаагийн хэлцлийг явуулж байна. Хэрвээ бидний төсөөлж харж байгаачлан хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ирэх онд эцэслэн байгуулж чадах юм бол энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ойд барих хамгийн том ач холбогдолтой үйл явдал болох болов уу гэж харж байна.
Хэлэлцээрт хоёр талаас оролцож байгаа албаны хүмүүс нэлээн одоо хурдтай ажиллаж байгаа. Тийм учраас бидний хувьд ирэх ондоо багтаад энэхүү хэлэлцээрийг эцэслэн байгуулах боломж бүрдэнэ хэмээн найдаж байна.
Монголын мэдээ - Хоёр орны төр, засгийн тэргүүнүүдийн товлогдсон айлчлал ойрын үед бий юу?
Хоёр талын төрийн тэргүүнүүд харилцан айлчлах нь хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ эхлэлийг тавьдаг ач холбогдолтой маш чухал арга хэмжээ.
Өнгөрсөн он жилүүдийг харахад үе үеийн Солонгосын төрийн тэргүүнүүд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа заавал нэг удаа Монгол Улсад төрийн айлчлал хийдэг сайхан жишиг бол бий.
Өөр аргаар зохион байгуулагдаж байсан нэг удаагийн тохиолдол байдаг. Тэр нь юу вэ гэхээр 2021 онд тухайн үед ковид 19 гарсан байсан учраас хоёр улсын төрийн тэргүүнүүдийн албан ёсны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байсан удаатай.
Тэр үед хоёр улсын харилцаа 2021 онд стратегийн түншлэлийн түвшинд дэвшин хөгжсөн. Одоогоор төрийн тэргүүний айлчлалын асуудлаар хоёр талын хооронд идэвхтэй нягт зөвшилцөж ажиллаж байгаа учир удахгүй тодорхой шийдвэрт хүрнэ хэмээн бодож байна.
"Зууны мэдээ сонин" -Иргэдийн хамгийн их асуудаг, гадаад паспортыг виз мэдүүлэх үед хамт хураан авч визний хариу гартал хүлээдэг асуудал. Гадаад паспортыг удаан хугацаанд “түгжихгүйгээр” шийдэх боломжгүй юу. Эсвэл виз мэдүүлснээс хойш хүлээх хугацааг богиносгох боломж байгаа юу?
Иргэд хоорондын харилцааны асуудал бол миний хувьд Элчин сайдаар томилогдсоныхоо дараа хамгийн их ач холбогдол өгч анхаарч ажиллаж байгаа салбар гэдгийг бас дуулгамаар байна.
Тийм учраас бидний хувьд яг энэ асуудлаар Монголын талын холбогдох байгууллагуудтай зөвшилцөж ажиллаж байгаа. Түүнээс гадна Элчин сайдынхаа яамны түвшинд бас ямар арга хэмжээг авч болох вэ гэдэг тал дээр судалж ажиллаж байна.
Тэр дундаа ялангуяа виз мэдүүлээд Солонгост зорчихыг хүсэж байгаа Монгол иргэд ойролцоогоор 60-70 хоног хариугаа хүлээж энэ хугацаанд паспортоо манай ЭСЯ хураалгадан учраас ашиглаж чаддаггүй төвөгтэй асуудал үүсдэг байсан.
Сүүлийн үед манай ЭСЯ-наас виз шалгаад олгох хугацааг 20-30 хоног болгож богиносгосон. Тийм учраас үүнийг дагаад паспортоо удаан хадгалуулаад бас нөхцөл байдал хүнд байна аа гэж гомдол гаргах энэхүү асуудал бас дагаад буурах байх гэж бид нар харж байна.
Цаашдаа манай ЭСЯ-ны зүгээс монгол иргэд Солонгос улсад бас одоо хөнгөвчилсөн нөхцөлөөр ая тухтай одоо зорчих боломжийг хэрхэн илүү өргөн хүрээгээр бүрдүүлэх вэ? гэдэг талаас нь бас анхаарал хандуулж ажиллах болно.