Жун Ү Сөн үүссэн дуулианыхаа талаар Хөх лууны кино наадамд тайлбар хэллээ

2024-11-30 10:45

Жүжигчин Жун Ү Сөн баасан гарагт болсон 45 дахь удаагийн Хөх лууны кино наадамд оролцлоо. Энэ нь тэрээр гэрлэлтээс гадуур хүүхэдтэй болсон нь  илэрч олон нийтийн анхаарлыг татсан дуулиантай долоо хоногийн дараах үйл явдал байв.

Улс төрийн драм болох "12.12: Тэр өдөр" киноны оны хамгийн их үзэгчтэй кино болсон талаар зарлалаа. Өнгөрсөн 11-р сард нээлтээ хийснээс хойш уг бүтээл 13 сая гаруй үзэгчийг татаж, үзэгчдийн тоогоор есдүгээр байрт бичигдсэн байна. Мөн Жун энэ кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшжээ.

Түүний оролцоо наадмыг сүүдэрлэх эсэх талаар олон хүн таамаг дэвшүүлж байв.

"Өнөөдөр би энэ тайзнаа зогсож байгаа нь миний хувийн асуудал энэ киног сүүдэрлээсэй гэж хүсээгүйдээ юм," хэмээн сандарч буй нь илт харагдсан тэрээр хэлэв. "Намайг дэмжиж, надад итгэж ирсэн бүх хүмүүстээ уучлалт хүсэж байна. Та бүхнийг гонсойлгож, санаа зовнил төрүүлсэндээ чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна."

Ням гарагт түүний агентлаг загвар өмсөгч Мүн Га Би хүүгийнх нь эх болохыг баталсан бөгөөд хүүгийнх нь аавыг тодорхой дурдаагүй байсан тул олон нийтийн дунд тэрээр ганц бие эх болох талаар таамаглалууд өрнөж байв.

Мүн Га Би жирэмслэлтээ “төлөвлөөгүй байсан” хэмээн тайлбарлаж, гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр тайван нөхцөлд эхийн үүрэгтээ бэлдэж байгаагаа хуваалцжээ.

Жун хүүгийнхээ тухай “Би аавын үүргээ амьдралынхаа төгсгөл хүртэл биелүүлэх болно” хэмээн хэлжээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх