MKOR TALK SHOW нь Солонгос улсад ажиллаж амьдарч буй "МОНГОЛ БАХАРХАЛ"-уудыг цувралаар танилцуулах зорилготой. Анхны дугаарын зочноор Олон улсын мастер, Алтан гадаст одонт, ROAD FC холбооны тамирчин, мэргэжлийн тулаанч М.Нандир-Эрдэнэ оролцсон.
МКОР ТОК ШОУНЫ хоёр дох дугаарын зочин хойморт БНСУ-ын Universal Ballet-ийн жүжигчид Отгонбямбын Ганцоож, Мөнхболдын Мөнхтуяа нар оролцлоо.
Отгонбямбын Ганцоож. Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Хөгжим бүжгийн консерватор, 2008 онд English National ballet school тус тус балетийн жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд, 2006-2017 он хүртэл УДБЭТ жүжигчин, 2014-2020 онуудад Америк, Япон, Казакстан, Герман, Колумб, Хятад, Орос, Унгар, Франц, Англи, Солонгос улсуудад эх орноо төлөөлөн уригдан дэлхийн томоохон театруудад аялан тоглосоор иржээ.
Отгонбямбын Ганцоож нь 2017 оноос одоог хүртэл БНСУ дахь Universal Ballet компанийн гоцлол бүжигчинээр ажиллаж байна. Отгонбямбын Ганцоож нь СТА, Алтан гадаст одонгоор шагнагдсан бөгөөд шилдэг уран бүтээлчид олгодог Мөнгөн мод, БНСУ-ын шилдэг эрэгтэй бүжигчин, Олон улсын баллетийн тэмцээний хүрэл, тусгай байраар тус тус шалгарчээ.
Мөнхболдын Мөнхтуяа 2007 онд Хөгжим бүжгийн консерваторыг баллетийн бүжигчин мэргэжлээр төгссөн, 2004-2017 он хүртэл УДБЭТ жүжигчин, La Donna Ballet school, Hongoroos Ballet school тус тус багшилж байсан бөгөөд 2017 онд БНСУ-ын Wise ballet theatre-д, 2018 оноос одоог хүртэл БНСУ дахь Universal Ballet компанийн баллетийн жүжигчинээр тус тус ажиллаж байна. Одоо ажлынхаа хажуугаар давхар баллетийн сургуульд багшилдаг.
Отгонбямбын Ганцоож, Мөнхболдын Мөнхтуяа хүү охин хоёрын хамт амб үл дөрвүүлээ аж төрж байна.