Солонгос улсад хүчирхийллийг дараах гурван төрөлд хуваан үздэг байна.
- Бэлгийн чиг хандлагатай үг өдөх
- Биед хүрэх
- Хүчиндэх
Сэжигтэн Пакын хувьд дээрх 3 төрлийн хүчирхийллээс 3 буюу хүчиндэх төрлийг үйлдээгүй боловч бусад үйлдлүүд нь Сөүл хотын даргын хувьд маш ичгүүртэй зүйл хэмээн үзэж байна.
Хохирогч эмэгтэй цагдаагийн газар гомдол гарган мэдүүлэг өгч байгаа мэдээлэл Пак даргад ирснээр тэрээр амиа хорлох шалтгаан болсон хэмээн одоогийн байдлаар үзэж байна.
Харин өнөөдөр тус улсад түүнд хүчирхийлүүлсэн хэмээн зарга үүсгэсэн өмнөх нарийн бичиг А-гийн хууль ёсны өмгөөлөгч Ким Жэ Рён 13-ны өдөр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нь ажлын байрны бэлгийн хүчирхийллийг 4 жилийн турш үйлдсэн хэмээн мэдэгдлээ.
Ким өмгөөлөгч нь хохирогчийн хэрэглэж байсан гар утас болон шүүх эмнэлгийн дүгнэлт, мөн сэжигтэнтэй хохирогчийн ажлаас гарснаасаа хойшхи 2 сар 6 өдрийн турш шөнийн цагаархи нууц чатанд бичсэн нотлох баримтуудыг мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн гэж мэдэгдлээ.
Мөн Ки өмгөөлөгч нь энэ өдөр үдээс хойш Инпён дүүрэгт байрлах “Эмэгтэйчүүдийн хүчирхийллээс хамгаалах төв”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр А нь хохирогч болохыг баталсан мөрдөн байцаалтын явцын талаар тайлбарлалаа.
Тэрээр Хохирогч А нь өмнө нь хотын даргын нарийн бичгийн анкет бөглөж байгаагүй бөгөөд түүнийг өөр салбарын төрийн албанд ажиллаж байх үед Сөүл хотын захиргаанаас түүн рүү залган ярилцлаганд орохыг урьснаар Сөүл хотын дарга Пак Вон Сүний нарийн бичгээр 4 жил орчим ажиллажээ.
Ким өмгөөлөгч Пак даргын үйлдэл 4 жилээс дээш ба хохирогчийг өөр алба руу шилжсэнээс хойш ч үргэлжилж байсан гэж онцоллоо. Хүчирхийлэл үйлдэж байсан газрууд нь захирагчийн ажлын өрөө болон амралтын өрөө зэрэг байсан гэж мэдэгджээ.
Мөн тэрээр илүү нарийн мэдээллийг өгөх боломжгүй бөгөөд жишээлбэл хохирогчтой хамт сэлфий хийе хэмээн биед нь хүрэх, өвдгөн дээр нь гарсан хөхрөлтийг үлээгээд өгье хэмээн өвдгөнд нь уруулаа хүргэх, амралтынхаа өрөөнд дуудан намайг тэврээч гэж биед нь хүрэх, нууц чатанд урьж байнга садар самуун агуулгатай мэссэж явуулах болон дотуур хувцастай зураг явуулах зэргээр шаналгаж байсан гэж онцоллоо.
Хохирогч А-гийн тал энэ удаагийн хэргийг цэвэр ажлын байрны бэлгийн хүчирхийлэл хэмээн үзэж буй бөгөөд хохирогч А нь их эрх мэдлийн өмнө сул дорой өөрийгөө хамгаалахын төлөө шударга бөгөөд эрх тэгш хуулийн хамгаалалт авахыг хүсч зориг гарган мэдүүлэг өгч нэр хүндээ золиослолоо хэмээжээ.