-МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БАЯР НААДАМ КОРОНАВИРУСЫН АЙДСЫН УЛМААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА-
Төв Азид орших Монгол Улсын уламжлалт спортын наадмын үеэр бүх нийтээрээ амардаг боловч “Ковид-19”-н айдсаас болж олон мянган үзэгчид цугласангүй. Монгол улс нь 800 жилийн түүхэндээ анх удаа уламжлалт баяр наадмаа үзэгчгүй зохион байгуулж, түүний дотор цөөн тооны зочид, шилдэг улс төрчдийг оролцуулахаар шийдсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотын ойролцоох нэгэн амралтын газарт уламжлалт “Эрийн гурван наадам” буюу морь, бөх, сурын харваа зэргээ зохион байгуулав. Харин бүх монголчууд тус тоглолтуудыг шууд дамжуулалтаар үзэх боломжтой байв.
-МОНГОЛ УЛСАД ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАЛДВАРЫН УЛМААС НЭГ Ч ХҮН НАС БАРААГҮЙ ХЭДИЙ Ч ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭДИЙН ХАТУУ ЭСЭРГҮҮЦЭЛ ДОР ХИЛЭЭ ТҮГЖСЭН ХЭВЭЭР БАЙНА-
Харин хотын ойролцоох цөлжсөн гудамжинд амьдрах гэр хорооллын иргэд энэ өдрүүдэд баярын уур амьсгалаас хол байв.
"Бид морины уралдааныг үзэж чадаагүй. Тийш явах замыг өглөөнөөс хойш хаасан байсан. Наадмыг зөвхөн баян хүмүүс л үзэх боломжтой байх. Наадмын нээлтийн арга хэмжээ ямархуу болсныг би мэдэхгүй" хэмээн нэг оршин суугч хэлэв. Зарим оршин суугчид наадам болж байгаад ч дургүйцэж байв. Тэрээр "Засгийн газар энэ мөнгийг олон нийтэд тараах ёстой байсан юм. . Бид амьдрах гэж тэмцэж байна. Тэр мөнгө бидэн шиг хүмүүст очиж болох байсан" гэж нэг иргэн гомдоллов.
Орос болон БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсад өнөөг хүртэл ердөө 227 вирусын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвараас болж амиа алдсан нэг ч тохиолдол байхгүй боловч хилийн чанад дахь иргэдийнхээ хатуу эсэргүүцлийг үл тоон улсынхаа хилийг түгжсэн хэвээр байна.
Тус улс сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг авсан зарим арга хэмжээ, хязгаарлалтуудаа цуцалж, кино театрууд болон шөнийн цэнгээний газруудыг хязгаарлагдмал цагаар нээхийг зөвшөөрөөд байна. Мөн иргэдийнхээ хүчтэй эсэргүүцлийг үл тоон спортын ихэнх арга хэмжээнүүдээ хориглосон хэвээр байгаа юм.
Эх сурвалж: iSee.mn