Б.Баатархүү: Морийг уутаар үргээж, хүүхдийг унагаасан асуудлыг цагдаагийн газар шалгаж байна

2020-07-15 21:22

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд Төв аймгийн хурдан морины уралдааны зохион байгуулалт, шүүлтэнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандацгаасан билээ.

Тодруулбал, тус аймаг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд баяр наадмаа зохион байгууж, наадамд 50 орчим даага уралдсан байна. Харин эхний таван даага барианы зурхайн үзүүр дээр ирэхэд Завхан аймгийн уугуул н.Нанзаддоржийн саарал зүсмийн даагыг “гялгар уут”-аар үргээж, унаач хүүхдийг газарт унагаж, саарал даагыг айрагдах боломжгүй болгожээ. Цаашлаад Төв аймгийн баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс, айрагдаж явсан даагыг уутаар үргээж, айрагдах боломжийг хассан, цаашлаад унаач хүүхэд эндэх дөхсөн тус үйлдлийг үл тоож, саарал зүсмийн даагыг зургаа дугаар байрт барьсан тухай мэдээллийг бид өмнө нь хуваалцсан.

Тэгвэл тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү твиттер хуудсандаа мэдээлжээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх