Оксфордын их сургуулийн AstraZeneca компанитай хамтран бүтээж буй ChAdOx1 nCoV-19 вакцин дархлааны хариу урвал өдөөж, сайн үр дүн үзүүлж байгаа талаар мэдээлсэн байна.
Шимпанзег өвчлүүлдэг энгийн ханиад үүсгэгч вирус нь уг вакциныг бүтээх гол үндэс нь болж байгаа бөгөөд хүний бие махбод энэхүү вирусийг 19-nCoV вирус шиг хүлээж авах хэмжээнд генийн өөрчлөлтөд оруулжээ.
1077 хүнийг хамруулсан клиникийн туршилтад вакцин бие махбодод орсон үедээ коронавирусийн эсрэгбиетийн боловсруулалтыг өдөөж өгч байгаа нь батлагдсан байна.
Дархлааны тогтолцооны талаас харахад уг вакцин нь Covid-19 вирустэй төстэй байгаа тул вакцин хийлгэсэн хүний биед эсрэгбиет боловсруулагдаж эхэлдэг нь батлагджээ.
Их Британийн засгийн газар одоогоор 100 сая тун вакцин захиалаад байна. Хэрвээ вакциныг амжилттай гаргаж авч чадвал Оросын "Р-фарм" компани үйлдвэрлэх эрхийг авч ОХУ болон бусад орнуудад нийлүүлэх боломжтой болох юм байна.
Эх сурвалж: ВВС