СӨҮЛ-УБ тусгай нислэгээр ирсэн иргэд "Эрхэс”, “Сэнтий”, Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдана

2020-07-21 10:27

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна.

  • Бага насны хүүхэдтэй-38
  • жирэмсэн болон асран хамгаалагч-32
  • өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6
  • эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30
  • хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Тоёоко Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх