Хойд Солонгост "COVID-19"-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2020-07-27 09:39

Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн халдварын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Энэ талаар Солонгосын төв агентлагаас өнөө өглөө мэдээллийг дамжуулсан байна.

Вирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн хүн гурван жилийн өмнө Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэж байсан бөгөөд энэ сарын 19-нд Хойд Солонгосын Кэсон хот руу хууль бусаар нэвтэрсэн байжээ. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Кэсон хотод хорио цээрийн дэглэм тогтоож тус бүс нутаг руу орох гарах хөдөлгөөнийг хаасан байна.

БНХАУ-тай хилээр хиллэдэг Хойд Солонгосын хувьд халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй оронд тооцогдож байгаа юм. Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчдын зүгээс одоогийн байдлаар нэг ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй хэмээж буй.

Харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд хэд хэдэн жигтэй баримтыг дэлгэсэн. Тухайлбал коронавирусээр өвчилсөн дор хаяж хоёр иргэн тус улсад тусгаарлагдаад буй гэдэг мэдээлэл Чосүн Ильбо сонинд нийтлэгдсэн. Мөн Донг-ба Ильбо сонин халдвар авсан иргэнийг хөл хорио зөрчин нийтийн халуун усны газар үйлчлүүлж байхад нь баривчилж, шууд буудан хороосон талаар бичиж байсан юм.

Эх сурвалж: TASS

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх