Тарваган тахал гарсан учраас ОХУ агаарын хилээ нээх орнуудын жагсаалтаас Монголыг хасчээ

2020-07-28 09:36

Оросын холбооны улс наймдугаар сарын 1-ний өдрөөс Москва, Москва муж, Петербург, Донын Ростов хотуудын нисэх буудлаас олон улсын нислэгээ сэргээхээр болсон талаар Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ. 

Энэ жагсаалтад Их Британи, Турк, Танзани орнууд орсон байна. Нислэгээ сэргээх хэлэлцээ долоодугаар сараас эхэлжээ. Харин тарваган  тахлын дэгдэлт гарсан тул Монгол Улсыг уг жагсаалтаас хассан байна. Ерөнхий сайд Мишустин дээрх шийдвэр нь хилийн чанаас иргэдээ татах ажлыг түргэвчлүүлнэ гэжээ.

Ямар хувилбарууд байв?

ОХУ коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгээ гуравдугаар сарын 27-ны өдрөөс зогсоосон байна.  Долоодугаар сарын 9-ний өдөр Роспотребнадзор буюу Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд  агаарын хилээ нээх 13 орны жагсаалтыг санал болгосон байна. Уг жагсаалтад Их Британи, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финлянд болон Хятад, Монгол, Вьетнам, Шри-Ланк улсууд багтжээ.

Гэвч энэ жагсаалтыг аялал жуулчлалын компаниуд ихээхэн шүүмжилсэн байна. “Цар тахлын нөхцөл байдлын үед барууны орнуудтай агаарын хилээ нээхэд харилцан бие биедээ ашигтай байх зарчим үйлчлэх ёстой. Роспотребнадзорын санал болгосон улс орнууд энэ зарчимд нийцэхгүй байна. Жишээ нь, Хятад улс Оросын иргэдийг хүлээж авахад бэлэн биш байна. Европын улс орнууд ч мөн адил. Оросыг “ногоон жагсаалт”-д оруулаагүй” хэмээн Оросын аялал жуулчлалын холбооны мэдэгдэлд дурджээ. 

Түүнчлэн Вьетнам, Шри-Ланк улсууд болон тарваган тахал дэгдээд буй Монгол Улсыг уг жагсаалтад багтаасан нь шүүмжлэл дагуулав. 

Эх сурвалж: ВВС

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх