Чехээс ирсэн иргэнийг ӨНӨӨДӨР улсын хилээр нэвтрүүлж магадгүй

2020-07-30 09:40

Өчигдөр Чех улсад сурдаг монгол оюутан тус улсаас гарч 25 хоногийн турш ачааны автомашинд дайгдан, ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймагт байх Алтанбулаг боомтоор хил нэвтрэх гэсэн боловч, манай улсын хил, гаалийн ажилчид түүнийг хил нэвтрүүлэхгүй, буцаад яв, ОХУ руу буц гэсэн шаардлага тавьсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. 

Харин тус иргэний асуудалд олон нийтийн сүлжээнд олны анхаарлын төвд ороод байна. Учир нь эх орондоо алс холоос ирж байгаа, иргэнээ хил дээрээс хөөж байгаа нь маш буруу гэж Улсын онцгой комисс /УОК/ болоод бусад хуулийн байгууллагыг иргэд шүүмжилж байна. 

Тэгвэл зарим хувь хүн, байгууллагууд энэхүү асуудалд анхаарч УОК-ын холбогдох албан тушаалтантай холбогдсон бололтой. Учир нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн твиттер хуудастаа “Холбогдох албаны хүмүүстэй ярьлаа. Чехээс ирсэн охиныг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна гэв. 7цаг 36” гэжээ. 

Харамсалтай нь тус оюутан 48 цагийн туршид ОХУ, Монгол улсын хилийн заагт байсаар байна. Түүнд идэх хоол болоод бие засах газар байхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж, УОК-ыг маш удаан ажиллаж байгааг шүүмжилж байна.

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх