Хөдөлмөрийн гэрээгээр мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн нэгэн Монгол бүсгүйг үйлдвэрийн захирал нь бэлгийн дарамт учруулдаг байжээ.
Тэгээд удаан хугацаанд тэвчиж ирсэн бөгөөд цагдаад мэдэгдсэн боловч энэ нь эргээд Монгол руугаа буцах нөхцөлд хүргэсэн байна.
Таван жилийн өмнө энэ эмэгтэй хөдөө зайдуу байрлах нэгэн бүтээгдэхүүний лого хийдэг үйлдвэрт ирж байжээ. Тус үйлдвэрийн эзэн болох аавтай насаар ойролцоо 50 гаран насны хүн байнга ажлын байрны бэлгийн дарамтыг учруулдаг байжээ.
Дөрвөн жилийн турш гаранд нь хүрэх, мөрийг нь илэх гэх мэтчилэн зохисгүй үйлдлүүдийг байнга давтан үзүүлдэг байсан бөгөөд тэрээр Монголд орхиж ирсэн хүүхдээ болон өрөө төлбөрийн асуудлаа бодон дуугай өнгөрүүлдэг байжээ.
Энэхүү үйлдлүүд дээр нь зарга үүсгээд цагдаад мэдэгдчихвэл ажилгүй болчих байх, Монгол руу албадан буцаачих байх зэрэг айдсаас болон өдийг хүртэл тэвчиж иржээ.
Гэвч тэвчихийн аргагүй нэгэн зүйлийг илрүүлжээ. Энэ нь юу гэвэл ажилчдын ордог байсан 00-ын өрөөнд нууц камер байршуулсан байхыг олж харжээ. Ингээд сэтгэл санаагаар маш унан шоконд орж тэр даруй цагдаад мэдэгдсэн байна.
Цагдаад мэдэгдсэнэээр тус камерийг байршуулсан хүн нь үйлдвэрийнх нь эзэн байсныг олж тогтоосон байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ирж буй хүмүүс 4 жил 10 сар ажиллах хугацаатай байдаг бөгөөд хугацаа дуусангуут Монгол улс руугаа буцаж дахин гэрээгээ шинэчилж дахин Солонгост ирж ажилладаг журамтай.
Хохирогчийн хувьд тус үйлдвэртээ 4 жил 8 сар гаруй хугацаанд ажилласан бөгөөд одоо гэрээ дуусахад 2 сар дутуу үлджээ. Дахин гэрээгээ шинэчилж буцаж ирэхийн тулд нэг үйлдвэртээ 1 жилээс дээш хугацаанд ажилласан байх шаардлагатай тул энэхүү үйлдвэртээ эргэж ирж хугацаагаа сунган ажиллах эсвэл Солонгос улсад ирж ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
Шалгалтаар цуг ажилладаг байсан өөр орны гэрээт ажилчид нь энэхүү камер байршуулсанг мэддэг байсан боловч ажлын байраа алдахыг хүсдэггүй байсан учир чимээгүй өнгөрдөг байсан хэмээн мэдүүлжээ.
Гадаад эмэгтэй гэрээт ажимлчдын хооронд судалгаа яюуулсан ийм ажлын байрны бэлгийн дарамтанд байнга өрттдөг хэмээн 30,2 хувь хариулжээ. Тэд ажлын байраа алдахаас эмээгээд энэ талаар цагдаад мэдэгддэггүй гэжээ.