"Стандарт" банкнаас 100 гаруй сая ам.долларын зээлийг "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж авсан Ш.Батхүү /Жаст группын захирал/ , Ч.Ганзориг /Эрдэнэт үйлдвэрийн захирал асан/ нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.08.05/ 10.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байна.
Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан юм.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг товлосон байдаг.