Энэ хичээлийн жилд бүх их, дээд  сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ

2020-08-05 10:35

Улсын Онцгой Комиссоос хичээлийн шинэ жилийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу

  • Есдүгээр сарын 1-нээс Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл,
  • Есдүгээр сарын 14-нөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл,
  • Аравдугаар сарын 5-аас Их, дээд сургууль, коллежийн хичээл эхэлнэ. 

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах бөгөөд сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас  төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулиудын төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийнэ хэмээн мэдэгдсэн. Энэ жил 150 мянга орчим оюутан их дээд сургуульд  суралцах бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд  сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургууль үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа аж.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх