Өмнөд Солонгос улс дах COVID19 сүүлийн статистик мэдээлэл

2020-08-13 11:04

БНСУ-д 2020.08.12 өдрийн 00 цагийн байдлаар COVID19 өвчин туссан хүний тоо 54-р нэмэгдэж нийт корона өвчний авсан хүний тоо 14,714 болжээ.
Энэ өдөр нас баралт нэмэгдсэнгүй, нийт нас баралт 305 байна.
Эдгэж тусгаарлалтаас гарсан хүн 57-р нэмэгдэж 13,786 болж, эмчилгээнд 623 хүн, шинжилгээнд 17,375 хүн байгаа ажээ.
Шинээр нэмэгдсэн 54 тохиолдолоос 19 нь гадаадаас орж ирсэн хүнээс, 35 нь солонгос дотроосоо илэрчээ.
* Энэхүү өдрийг хүртэл солонгост гадаадаас орж ирсэн коронагийн тохиолдол нийт 2,591 байна.
Сүүлийн үед сүмээр дамжсан халдварын тоо ихэссэн нь сүмийнхэн үйл ажиллагааны дараа гарч хоол идэхдээ маскаа авч байгаатай уялдаатай.
🔸Кёнги аймгийн Гуяан хот дахь Бансог христийн сүмтэй холбоотой 1 хүн (Намдэмүн захын худалдаачины гэр бүлийн хүн) нэмэгдэж, одоог хүртэл Бансог сүмтэй холбоотой коронагийн халдвартаны тоо нийт 34 боллоо.
🔸Кёнги аймгийн Кимпу хотын Жүнимийн сэм христийн сүмтэй холбоотой 5 хүн нэмэгдэж, энэхүү сүмтэй холбоотой нийт коронагийн халдвартаны тоо 17 болжээ.
🔸Сөүл Гуанаг дүүргийн Ынчон нөхөн сэргээх асрамжын газартай холбооьой халдвартан 2-р нэмэгдэж нийт 6 болсон.
🔸 Сөүлийн Лоттериагийн ажилчидын уулзалттай холбоотой 6 хүн нэмэгдэж, нийт халдвартаны тоо 7 болсон.
🔸Кёнги дүүргийн Юнын хотын Дэжи ахлах сургууль болон Жүгжон ахлах сургуультай холбоотой халдвартан 4-өөр нэмэгдэж нийт 5 болсон.
🔸Пүсан хотын Сахи дүүргийн Бүгён бугон ахлах сургуультай холбоотой 1 хүн нэмэгдэж нийт халдвартны тоо 10 болжээ.
🔹7 сарын 30~аас 8 сарын 8-ны хооронд намдэмүн захын Кэнэди худалдааны гудамд (케네디상가) зочилсон хүмүүс шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгнө үү. Утас .☏120,1339
Хүн бүр өдөр тутмын амьдралдаа зайгаа барьж, маскаа зүүж, гараа сайн угааж хэвшвэл халдварт өвчнөөс сэргийлж чадна.
Мэдээллийг Ж.Нармандах, 2020.08.12.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх