Санжэи Күпта "Би мэдээжийн хэрэг Оросын вакциныг хийлгэхгүй"

2020-08-13 11:06

ОХУ-ын гаргасан коронагийн вакцин 3 дахь шатны клиникийн туршилтанд ороогүй гарч, аюулгүй байдлын хувьд түгшүүртэй байх боломжтой.
Орос улс дэлхийд анх удаа ковид19-ын вакциныг гаргаж албан ёсоор бүртгүүлснээ зарласан.
Гэвч энэ вакцины хувьд 3 дахь шатны клиникийн туршилт хэрэгжээгүй учраас үр дүн болон аюулгүй байдлын хувьд асуудалтай байх вий гэж тал талаас шүүмжилж буй.
Путин ерөнхийлөгч нь 8 сарын 11-ны өдөр Орос улс дэлхий дээр хамгийн анхны ковид19-н вакциныг хийж гарган бүртгүүлсэн гэж мэдээлжээ. Хэрэгтэй бүх шалгалтыг давсан учир үр дүн сайтай гэж онцолсон.
ОХУ-н ерөнхийлөгч Владимир Путин: "Вакцины үйлчлэл сайн, дархлааг үргэлжлүүлэн бий болгоно. Миний охидууд дотроос нэг нь вакцины туршилтанд орсон учраас маш сайн мэдэж байна" гэлээ.
Вакцины нэр "Спутник V" ажээ.
Дээр үед ЗХУ хамгийн анхны хиймэл дагуул болох Спутникыг хөөргөж байсан бөгөөд тэр хиймэл дагуулынхаа нэрээр нэрлэжээ.
Тухайн үед хиймэл дагуулаар дэлхий дахиныг цочируулж байсан шигээ ОХУ нь энэ удаа вакциныг гаргах өрсөлдөөнд ялалт байгууллаа гэдгээр бахархалыг төрүүлэх гэсэн учир шалтгааныг агуулсан харагдана.
Орос улс нь энэ вакцинаа энэ сарыг сүүлээр тарьж эхлэнэ гэж мэдэгдсэн боловч, бодит үр дүн болон аюулгүй байдлын тал дээр сэжигтэй гэсэн үнэлгээг олонх нь өгч байна.
Вакцин нь 3-н шатны клиник туршилтыг дамжин хийгдэн гарах ёстой ч, 3 дахь шатны туршилт огт хийгдээгүйгээс гадна, 2 дахь шатны клиникийн туршилтын үр дүнгээ ч мэдэгдээгүй байгаа учраас юм.
CNN-ны анагаах ухааныг хариуцсан сэтгүүлч Санжэи Күпта үгэндээ "Би мэдээжийн хэрэг Оросын вазциныг хийлгэхгүй. Би энэ вакцины тухай юу ч мэдэхгүй. Ямарч мэдээлэл өгөгдөл алга" гэлээ.
Алис Аза америкын ЭМЯ-ны сайд нь "Хамгийн анхных байх нь чухал биш, ил тод баримт мэдээлэлтэй байх ёстой" гэж шүүмжилсэн бол Герман улсын эрүүл мэндийн салбар ч гэсэн аюулгүй байдлын хувьд дутагдалтай гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болох WHO ч гэсэн нухацтай байр суурьтай байна (ОХУ-тай холбогдож байгаа аж).
Тарик Язаравич/ДЭМБ-н төлөөлөгч:
"Ямар ч вакцин байсан урьдчилан шалгагдсан аюулгүй байдал болон үр дүнгийн тал дээр бүх хэрэгтэй баримт материалын нарийвчлан шалгалт болон дүгнэлт багтсан байх ёстой" гэлээ.
Мэдээллийг Ж.Нармандах, 2020.08.12.
Эх сурвалж: MBC мэдээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх